SlideShare a Scribd company logo
Ffdssss                                        Б.Ренчин
Ринчен Бямбаев гуай Билгүүн номч” хэмээн олноо алдаршин их хүмүүн Бямбын Ренчин бээр 1905 онд Ага буриадын нутагт төржээ. Улмаар 1919 онд Монголд аж төрөхөөр /авга ах/ үрчилж авсан эцэг Содов болон эмэг эх, авга эгч, хоёр дүүгийн хамтаар ирсэн билээ. Эцэг Содов нь автономитыг байгуулсны дараа сүмийн дэргэд нэг бяцхан газрыг түрээсээр авч нутаг буцсан боловч 1919 онд нутагтаа амьдрах боломжгүй болж дүрвэн хуучин өвс хадлан хадаж байсан нутаг болох Хиагт хотноо нутаглахаар иржээ. Учир нь гамин наад талаас Ар Хиагт хүртэл түрж орсон хийгээд мөн чанахад Оросын дотор хулгай дээрэм их болж нутагтаа байх хэцүү байжээ.
Зохиолчийн танилцуулга Бямбын Ренчин   Тєрсөн он сар өдөр: 1905 он Тєрсєн газар: Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ойролцоо Тєгссєн сургууль, боловсрол: Хэлбичгийн ухааны доктор, профессор. Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишvvн. Дэлгэрэнгvй намтар, танилцуулга: 1927 онд Ленинградын дорно дахины дээд сургууль тєгсчээ. Хэлбичгийн ухааны доктор, профессор. Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишvvн. "Бэр цэцэг", "Гvнж", "Заан залуудай", "Их нvvдэл", "Сандо амбан", "Yvрийн туяа", "Цогт тайж" тэргvvтэн бvтээл туурвижээ. 1946 онд Монгол улсын тєрийн шагнал хvртжээ.  
Нууцыг задруулсан захиа  Үзэх зохиол:
Зохиолын задлал Зохиолын сэдэв:нууцыг задруулсан захиа Гол санаа:Цэргийн нууцыг чанд сахих Зорьсон санаа:Монгол хүний гал голомт бүү тасраг  Зохиолын дүрүүд  Аав-Гөлөгдэй-Алсын хараатай ухаант баатарлаг нэгэн Ээж-Уян зөөлөн хэдий ч эрс шийдэмгий ухаант нэгэн  Дүү нар-Нас бага ч зоригтой хүүхдүүд  Фү жанжин-санаа муутай хашир өвгөн  Шуну-Залуу туршлаггүй хэдий ч зоригтой сэтгэлийн гүндээ өш хонзонгын гал бадараасан нэгэн
Гүйцэтгэх даалгавар Шүлэг зохиохү ноёнд хандаж br />Жүжигчилсэн тоглолтохиолын хэсгээсbr />Зураг зурохиолын хэсгээсbr />
Б.Ринчен : Нууцыг задруулсан захиаМонгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа. Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ /захих үг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө. Арван долдугаар зууны үеийн манай ард түмний түүх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн, судлан гүйцээгээгүйн учир /балар үе/ гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгүүлбээс ийн буюу: Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зүүн гар хэмээх монголын хүчин мохож Орхон голын үерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн, говьд манжийн цэрэгт гүйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сүрт автагдан, арга буюу дагасан билээ.
Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бүрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн баатрын хүрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов. Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фү жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгоож, удалгүй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо. Гөлөгдэй баатрын өргөөнөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраас тай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг фү жанжны хамт ирэхийг хүлээжээ. Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчүүд хундага барихад өргөх хуримын ая гүйцээгээд, зочныг хүндэтгэн сархад сөгнөж байсан, өвгөн баатрыг ганц хүү, нүдэндээ галтай нүүртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дүүргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, фү жанжин нүд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хүлж орхив.
-Көк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хүлээд, том гэрт чив чимээгүй болж, гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний уухилах нь сонсдох ажээ. фү жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. фү жанжин инээмсэглэн, хүлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдэй, шуну, өвгөн баатрын хатан охидын зүг хандаж -Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгүй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгүй байлаа. Гагцхүү Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ. хараат тугаа сачану би хар бухын арьсаар бүрсэн Бүрхсэн бүхүй дуут хэнгэргээ Бүгдийн дунд дэлдүүлнэ би харь манж цэргийг тэр дохиогоор хавчин хядаж хуримлана бид урт хараат тугаа сачуна би үхрийн хараат тугаа сачуна би үй олны дунд дэлдүүлнэ би Өстэй манж цэргийн тэр дохиогоор Өрлөн хядаж хуримлая бид гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хүргэж билээ.
-Закаанд илүү үг үгүй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шүүрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хүнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шүүрч сумаа булцуунд нь хүртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо. Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга -Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ. Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугуур -Чонос Гөлөгдэй баатар, сүр бадруулагч жанжин фү, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сүлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хүлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зүг довтлон одов. -Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа. Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь. гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан, олон хүний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хүн цг цг гэж гашуудан шагширч, зарим хүн гашуунаа шүүрс алдав.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж, -Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув. Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж, -Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув. Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Миний санал нэгэнт тогтов. Yүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд үлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав. -Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хүүдээ энхрийлэн зоригжуулж хэлэв. Би та нарын түрүүнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ. -Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хүн, энэ ертөнцөд байдаггүй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг үрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л хүрэхийг цэрэг олны өмнө амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж, -Эртний бичгийн ёс алдсанаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгүй нь гэж Шуну хэлэхэд, -Yрийн сэтгэлээр төрүүлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол үхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зориг хатамжил. Энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахадсаар үхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг өгүүлшгүй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зүрх алдан байж хэлээд манж жанжны зүг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж хэлсэнд: -Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтүгэй. Цаазын газар хүргэхэд жүй нь та нарын гарыг хүлвээс зохих бүлгээ. Зоригт баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гээд гарахад нь үүдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг үлдэн, сүрийг бадруулагч жанжин фү, найрын талбайд шадар цэргээр хүрээлүүлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув. Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад фү жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хүртээн, хүү Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сүрт тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хүүгийнхаа амь хэлтрүүлэхийг хүсэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүлэ эеэ тогтоож, Шуну хүү, эцэг эх дүү нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав. -Тэгтэл, өргөөний зүгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хүрч ирсэн, асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бүрээ татаж, нам гүм болсон олон хүний нүд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хүний зүг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав.
Олон мянган хүний хөндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчүүд ханцуйгаараа нүүрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ. Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл үл түвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь үзээд, -Харьтанд муугаа бүү үзүүл. Хатуужин, түргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо. Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгүй биеийг нэг хараад , хатан хүзүү сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов. Шунын дүү, үг дуугүй нарийхан хүүхэд хүзүүгээ сунгаж, хонгор үстэй толгой нь бага дүүгийн хормойн өмнө нүдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нүд цавчилгүй харан, хүзүүгээ сунгаад, хүүхэд хонгор хоолойгоор, -Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энүүгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргүй байгаа олонд тов тод сонсдон, зүрхийг шөвгөөр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бүрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бүтэн айл байсан бага үдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвгөд эмгэд, хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий. Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бүлгээр явахад нь хядан устгаж, сүрийг бадруулагч фү жанжин ч гадагш гарах бүр, хамгаалах баатар цэрэггүй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан, толгойгий нь хүргэж ирсэн хүнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангүй, өдөр бүрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс бээжингээс хүлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн үг сонссоноо энд чадан ядан эвлүүлэн бичлээ.Б.Ринчен 1905 онд Хиагтын Бул Сарай гэдэг газар төржээ. Уран бүтээлээ 1923 оноос эхлэн Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Гүнж, Бэр цэцэг зэрэг шүлэг өгүүллэгийн ном, Цогт тайж түүхэн сэдэвт кино зохиол бүтээжээ. 1944 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртжээ.

More Related Content

What's hot

хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
junesun
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
sainaa88
 
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуургаб.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
shand1_Bondok
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
shand1_Bondok
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
Oyuhai1127
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
Batsuren Tsagaan
 

What's hot (20)

хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
Эхэд задлал хийх
Эхэд задлал хийхЭхэд задлал хийх
Эхэд задлал хийх
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуургаб.явуухулан хар ус нуурын шагшуурга
б.явуухулан хар ус нуурын шагшуурга
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal
 
уран зохиол
уран зохиол  уран зохиол
уран зохиол
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
 
Tavan saihan1
Tavan saihan1Tavan saihan1
Tavan saihan1
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэгГэсэр 3,4 дүгээр бүлэг
Гэсэр 3,4 дүгээр бүлэг
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 

Viewers also liked

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
Zoloojojo
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
ebayar1231
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
Zaya Battulga
 
9 р ангийн тест
9 р ангийн тест9 р ангийн тест
9 р ангийн тест
amka_od
 
New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)
bee Bear
 
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантессэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
CEO ZOL
 
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04afU0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
saixana
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)
Amar Amaraa
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
shand1_Bondok
 
цахим тест 9 р анги
цахим тест 9 р анги цахим тест 9 р анги
цахим тест 9 р анги
bayja
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test
92baaska96
 
хүмүн (Copy)
хүмүн (Copy)хүмүн (Copy)
хүмүн (Copy)
sainaa88
 

Viewers also liked (20)

С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2хэрэглэгдэхүүн 2
хэрэглэгдэхүүн 2
 
б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1б лхагвасүрэн1
б лхагвасүрэн1
 
9 р ангийн тест
9 р ангийн тест9 р ангийн тест
9 р ангийн тест
 
New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)New microsoft office word document (3)
New microsoft office word document (3)
 
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантессэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
сэргэн мандалтын үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Серьвантес
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04afU0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
U0431u0438 u0442u044 du043du0433u044du0440u0438u0439u043d u0445u04a fu04af
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
 
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
цахим тест 9 р анги
цахим тест 9 р анги цахим тест 9 р анги
цахим тест 9 р анги
 
Nom unshih
Nom unshihNom unshih
Nom unshih
 
Borjginii bor tal
Borjginii bor talBorjginii bor tal
Borjginii bor tal
 
Tsendee
TsendeeTsendee
Tsendee
 
ном 1
ном 1ном 1
ном 1
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test
 
хүмүн (Copy)
хүмүн (Copy)хүмүн (Copy)
хүмүн (Copy)
 

Similar to Nuutsiig zadruulsan zahia

эмгэн сойвон
эмгэн сойвонэмгэн сойвон
эмгэн сойвон
Hanzou Zoloo
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
Kocmoc Umbrella
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Kocmoc Umbrella
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
byambaa12
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
school14
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
school14
 
гильом де рубрук
гильом де рубрукгильом де рубрук
гильом де рубрук
Yumi Yunji
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзул
sainaa88
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзул
sainaa88
 
Orkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceelOrkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceel
Orkhonoo
 

Similar to Nuutsiig zadruulsan zahia (20)

эмгэн сойвон
эмгэн сойвонэмгэн сойвон
эмгэн сойвон
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
Үлгэрүүд..
Үлгэрүүд..Үлгэрүүд..
Үлгэрүүд..
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
 
гильом де рубрук
гильом де рубрукгильом де рубрук
гильом де рубрук
 
гильом де рубрук
гильом де рубрукгильом де рубрук
гильом де рубрук
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзул
 
хонгорзул
хонгорзулхонгорзул
хонгорзул
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
Бага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудБага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалганууд
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатар
 
Orkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceelOrkhoo tsahim hiceel
Orkhoo tsahim hiceel
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 

More from sainaa88

эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохор
sainaa88
 
Shidet huur
Shidet huurShidet huur
Shidet huur
sainaa88
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
sainaa88
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үг
sainaa88
 
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээлхэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
sainaa88
 
эсрэг өгүүлбэр99
эсрэг өгүүлбэр99эсрэг өгүүлбэр99
эсрэг өгүүлбэр99
sainaa88
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
sainaa88
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
sainaa88
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгой
sainaa88
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
sainaa88
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
sainaa88
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
sainaa88
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
sainaa88
 

More from sainaa88 (17)

Odessei
OdesseiOdessei
Odessei
 
эрээн цоохор
эрээн цоохорэрээн цоохор
эрээн цоохор
 
Shidet huur
Shidet huurShidet huur
Shidet huur
 
Hun gunj
Hun gunjHun gunj
Hun gunj
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
 
Bzd92
Bzd92Bzd92
Bzd92
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үг
 
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээлхэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
 
эсрэг өгүүлбэр99
эсрэг өгүүлбэр99эсрэг өгүүлбэр99
эсрэг өгүүлбэр99
 
Huurnemj
HuurnemjHuurnemj
Huurnemj
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгой
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
 
Jirmiin suljee
Jirmiin suljeeJirmiin suljee
Jirmiin suljee
 

Nuutsiig zadruulsan zahia

  • 1. Ffdssss Б.Ренчин
  • 2. Ринчен Бямбаев гуай Билгүүн номч” хэмээн олноо алдаршин их хүмүүн Бямбын Ренчин бээр 1905 онд Ага буриадын нутагт төржээ. Улмаар 1919 онд Монголд аж төрөхөөр /авга ах/ үрчилж авсан эцэг Содов болон эмэг эх, авга эгч, хоёр дүүгийн хамтаар ирсэн билээ. Эцэг Содов нь автономитыг байгуулсны дараа сүмийн дэргэд нэг бяцхан газрыг түрээсээр авч нутаг буцсан боловч 1919 онд нутагтаа амьдрах боломжгүй болж дүрвэн хуучин өвс хадлан хадаж байсан нутаг болох Хиагт хотноо нутаглахаар иржээ. Учир нь гамин наад талаас Ар Хиагт хүртэл түрж орсон хийгээд мөн чанахад Оросын дотор хулгай дээрэм их болж нутагтаа байх хэцүү байжээ.
  • 3. Зохиолчийн танилцуулга Бямбын Ренчин   Тєрсөн он сар өдөр: 1905 он Тєрсєн газар: Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ойролцоо Тєгссєн сургууль, боловсрол: Хэлбичгийн ухааны доктор, профессор. Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишvvн. Дэлгэрэнгvй намтар, танилцуулга: 1927 онд Ленинградын дорно дахины дээд сургууль тєгсчээ. Хэлбичгийн ухааны доктор, профессор. Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишvvн. "Бэр цэцэг", "Гvнж", "Заан залуудай", "Их нvvдэл", "Сандо амбан", "Yvрийн туяа", "Цогт тайж" тэргvvтэн бvтээл туурвижээ. 1946 онд Монгол улсын тєрийн шагнал хvртжээ.  
  • 4.
  • 6. Зохиолын задлал Зохиолын сэдэв:нууцыг задруулсан захиа Гол санаа:Цэргийн нууцыг чанд сахих Зорьсон санаа:Монгол хүний гал голомт бүү тасраг Зохиолын дүрүүд Аав-Гөлөгдэй-Алсын хараатай ухаант баатарлаг нэгэн Ээж-Уян зөөлөн хэдий ч эрс шийдэмгий ухаант нэгэн Дүү нар-Нас бага ч зоригтой хүүхдүүд Фү жанжин-санаа муутай хашир өвгөн Шуну-Залуу туршлаггүй хэдий ч зоригтой сэтгэлийн гүндээ өш хонзонгын гал бадараасан нэгэн
  • 7. Гүйцэтгэх даалгавар Шүлэг зохиохү ноёнд хандаж br />Жүжигчилсэн тоглолтохиолын хэсгээсbr />Зураг зурохиолын хэсгээсbr />
  • 8. Б.Ринчен : Нууцыг задруулсан захиаМонгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа. Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ /захих үг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө. Арван долдугаар зууны үеийн манай ард түмний түүх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн, судлан гүйцээгээгүйн учир /балар үе/ гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгүүлбээс ийн буюу: Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зүүн гар хэмээх монголын хүчин мохож Орхон голын үерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн, говьд манжийн цэрэгт гүйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сүрт автагдан, арга буюу дагасан билээ.
  • 9. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бүрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн баатрын хүрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов. Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фү жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгоож, удалгүй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо. Гөлөгдэй баатрын өргөөнөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраас тай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг фү жанжны хамт ирэхийг хүлээжээ. Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчүүд хундага барихад өргөх хуримын ая гүйцээгээд, зочныг хүндэтгэн сархад сөгнөж байсан, өвгөн баатрыг ганц хүү, нүдэндээ галтай нүүртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дүүргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, фү жанжин нүд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хүлж орхив.
  • 10. -Көк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хүлээд, том гэрт чив чимээгүй болж, гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний уухилах нь сонсдох ажээ. фү жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. фү жанжин инээмсэглэн, хүлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдэй, шуну, өвгөн баатрын хатан охидын зүг хандаж -Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгүй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгүй байлаа. Гагцхүү Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ. хараат тугаа сачану би хар бухын арьсаар бүрсэн Бүрхсэн бүхүй дуут хэнгэргээ Бүгдийн дунд дэлдүүлнэ би харь манж цэргийг тэр дохиогоор хавчин хядаж хуримлана бид урт хараат тугаа сачуна би үхрийн хараат тугаа сачуна би үй олны дунд дэлдүүлнэ би Өстэй манж цэргийн тэр дохиогоор Өрлөн хядаж хуримлая бид гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хүргэж билээ.
  • 11. -Закаанд илүү үг үгүй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шүүрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хүнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шүүрч сумаа булцуунд нь хүртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо. Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга -Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ. Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугуур -Чонос Гөлөгдэй баатар, сүр бадруулагч жанжин фү, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сүлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хүлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зүг довтлон одов. -Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа. Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь. гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан, олон хүний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хүн цг цг гэж гашуудан шагширч, зарим хүн гашуунаа шүүрс алдав.
  • 12. Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж, -Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув. Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
  • 13. Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж, -Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув. Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
  • 14. Миний санал нэгэнт тогтов. Yүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд үлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав. -Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хүүдээ энхрийлэн зоригжуулж хэлэв. Би та нарын түрүүнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ. -Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хүн, энэ ертөнцөд байдаггүй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг үрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л хүрэхийг цэрэг олны өмнө амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж, -Эртний бичгийн ёс алдсанаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгүй нь гэж Шуну хэлэхэд, -Yрийн сэтгэлээр төрүүлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол үхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зориг хатамжил. Энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахадсаар үхнэ гэж эх нь хэлэв.
  • 15. Аав ээжийн алтан сургаалыг өгүүлшгүй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зүрх алдан байж хэлээд манж жанжны зүг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж хэлсэнд: -Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтүгэй. Цаазын газар хүргэхэд жүй нь та нарын гарыг хүлвээс зохих бүлгээ. Зоригт баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гээд гарахад нь үүдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг үлдэн, сүрийг бадруулагч жанжин фү, найрын талбайд шадар цэргээр хүрээлүүлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув. Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад фү жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хүртээн, хүү Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сүрт тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хүүгийнхаа амь хэлтрүүлэхийг хүсэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүлэ эеэ тогтоож, Шуну хүү, эцэг эх дүү нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав. -Тэгтэл, өргөөний зүгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хүрч ирсэн, асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бүрээ татаж, нам гүм болсон олон хүний нүд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хүний зүг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав.
  • 16. Олон мянган хүний хөндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчүүд ханцуйгаараа нүүрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ. Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл үл түвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь үзээд, -Харьтанд муугаа бүү үзүүл. Хатуужин, түргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо. Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгүй биеийг нэг хараад , хатан хүзүү сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов. Шунын дүү, үг дуугүй нарийхан хүүхэд хүзүүгээ сунгаж, хонгор үстэй толгой нь бага дүүгийн хормойн өмнө нүдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нүд цавчилгүй харан, хүзүүгээ сунгаад, хүүхэд хонгор хоолойгоор, -Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энүүгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргүй байгаа олонд тов тод сонсдон, зүрхийг шөвгөөр чичих шиг болов.
  • 17. Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бүрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бүтэн айл байсан бага үдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвгөд эмгэд, хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий. Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бүлгээр явахад нь хядан устгаж, сүрийг бадруулагч фү жанжин ч гадагш гарах бүр, хамгаалах баатар цэрэггүй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан, толгойгий нь хүргэж ирсэн хүнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангүй, өдөр бүрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс бээжингээс хүлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн үг сонссоноо энд чадан ядан эвлүүлэн бичлээ.Б.Ринчен 1905 онд Хиагтын Бул Сарай гэдэг газар төржээ. Уран бүтээлээ 1923 оноос эхлэн Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Гүнж, Бэр цэцэг зэрэг шүлэг өгүүллэгийн ном, Цогт тайж түүхэн сэдэвт кино зохиол бүтээжээ. 1944 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртжээ.